Пирамидууд идэвхжиж байна!

 

Пирамидууд бол манай гарагийн хамгийн нууцлаг байгууламж гэдэгтэй хүн бүр санаа нийлэх биз. Эдгээр сүрлэг барилгууд жирийн нэг булш бунхан биш гэдэг нь дараах гайхалтай нээлтээр батлагдаж байна.

Юу гэвэл: пирамидын оройгоос маш хүчтэй гэрлийн цацраг сансар луу харваж байгааг олж  тогтоожээ.

 

Хамгийн хачирхалтай нь, энэ үзэгдэл хааяагүй, бүх пирамид дээр ажиглагдаж байна. Энэхүү гэнэтийн, сонирхолтой идэвхжлийн шалтгааныг эрдэмтэд хараахан тайлж чадаагүй байгаа ажээ. Ер нь пирамид хэмээх эдгээр нууцлаг байгууламжийн учрыг эрдэмтэд бүрэн тайлаагүй байгаа шүү дээ. Зарим шинжээчид тэднийг эртний мэдээлэл хүлээн авагч, дамжуулагч гэж үздэг. Энэ таамаглал одоо батлагдаж байж болзошгүй л юм.

 

Мексикийн Юкатан хойг дээр орших Кукульканы пирамид, Хятадын Сиань хотын пирамидууд, Анд орчмын Норте-Чикогийн пирамидууд зэрэг нь урьд өмнө ажиглагдаагүй ихээр идэвхжиж эхэлжээ. Эдгээр нь Египтийн Гизагийн пирамидуудтай нэгэн цаг үед баригдсан байгууламжууд юм. Эдгээр пирамидийн оройгоос тэнгэр лүү чиглэсэн хүчтэй гэрлэн багана гарч байгааг олон хүн ажиглажээ. Фото зураг болон видео бичлэг ч хангалттай олноор хийгдсэн байна.

 

Пирамидууд хэдэн мянган жилийн “нойрноосоо сэрж” буй нь өөрөө ер бусын үзэгдэл болох тул үүнийг анхааралгүй орхиж болохгүй, маш нухацтай судлах хэрэгтэй хэмээн газар газрын эрдэмтэд анхааруулсаар байгаа билээ. Тэр тусмаа энэ бол ганц нэг тохиолдол биш, Ази тивээс Өмнөд Америк хүртэл өргөн уудам газар нутгийг хамарсан давтамжтай үзэгдэл болоод байгаа юм. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ