Харь гаригийн далайн доорхи бааз

2014 оны 8 сар Хонконгоос Аласка хүртэл нислэг хийж явсан Боинг-747 онгоцны нисэгчид Номхон далайн дээгүүр нисэж явахдаа далайн мандал дээр учир битүүлэг нууцлаг гэрлүүдтэй тааралдсан байна.Тус онгоцны туслах нисэгч Ван Хэйст хэлэхдээ "Биднийг номхон далай дээгүүр нисэж явтал гэнэт маш тод гэрлүүд далай дээр харагдсан.Эхэндээ бид ойрхон өөр онгоц нисэж байна гэж бодсон боловч ойртох тусам тэр гэрлүүд улам олон болж бүр ч тод гэрэлтэж эхэлсэн.Намайг айлгасан хамгийн аймар зүйл нь тэдгээр гэрлүүд огт байрнаасаа хөдлөхгүй тэр доор гэрэлтсээр байсан" гэжээ.Тухайн үед цаг уурын ямар нэгэн ноцтой үзэгдэл болоогүй хэвийн байжээ.Урьд өмнө нь ийм зүйлтэй таарж байгаагүй нисэгчид гэрэл гарж буй зүг рүү ойртох тусам тэр зүйл агаарт биш харин далайн доор байгаа гэдэг нь ойлгомжтой болсон байна.Тэдний радарт зөвхөн өөрсдийн нисэж буй онгоцноос ондоо зүйл харагдахгүй байлаа.Нисэгчид урьдчилсан таамаг дэвшүүлж далайн доорхи галт уул сэрснээс болж түүний халуун магна ийнхүү шөнө гэрэлтэй мэт харагдуулсан байж болзошгүй гэж таамагласан боловч судлаачид тэдний авсан зургийг шинжиж үзээд далайн доорхи галт уул биш гэдгийг хэлжээ.Нууцлаг далайн гэрэлтэй таарсан Боинг онгоц Аласкад газардсаны дараа агаарын төв штабд тэрхүү газарт шалгаж өгөхийг хүссэн байна.Гэвч тэрхүү гэрэл гарсан газарт далайн уснаас өөр зүйл байхгүй гэдгийг харуулсан байна.Үүнээс хойш эрдэмтэд хайгуулын баг эрлийхэн тэрхүү газраар нисэх бүртээ уг гэрэлтэй таарах байх гэсэн горьдлоготой явдаг боловч Боинг-747 таарсан нууцлаг гэрлүүдтэй дахин таараагүй байна.Уфологчид одоо тус газарт харь гаригийн далайн доорхи бааз байгаа гэдэгт итгэдэг болжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан