Орон нутагт шуурхай ажлын хэсэг ажиллана

 

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх  зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллахаар орон нутгийг зорих гэж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Эрүүл мэнд, спортын яамны холбогдох албаны хүмүүс багтаж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан