Бидний хүссэн АРДЧИЛАЛ биш ээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Герман улсад айлчлах үеэрээ гаргасан бүдүүлэг авир, Хотын дарга Э.Бат-Үүлийн Абдулд илгээсэн захидал. Миний орлого 4-5 тэрбум доллараар нэмэгдсэн хэмээн хэлж байгаа УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлсэн үг.

Эндээс нэг л эвэргүй үнэр үнэртээд байна шүү. Хэнийг бид нар сонгох эрхээ эдлэн сонгочихвоо. VIII Богд  “Би юу хийчих бэ” гэдэг шиг. Энэ дүрийг уран сайхны киноос үзэж байлаа.

Харин дээрхи эрхэмүүдийн хэлсэн үг, бичсэн захидлыг цахим ертөнцөөс харж байна. Хүн хэлээгүй өөрсдөө хэлж, бичиж байгааг нь сонсож харж байна. Энэ эрхмүүд ядаж Богд шиг “Би юу хийчих бэ” гэж эмзэглэхгүй байгаа бололтой. Эдгээр дүрийг нь харахаар аль зууны дарангуйлагч нарыг хаанаас гаргаад ирэв гэж гайхмаар.

Ямар ч байсан ардчилсан нийгмийн улс төрийн зүтгэл биш ээ. Ардчиллыг өмчирхөн цээжээ дэлдсэн багачууд. Учираа олохгүй байгаа ойд төөрсөн сармагчид шиг харагдаж байна. Зөвхөн асуулт тавихад, бүдүүлэг авирлаж байна. “Та тэр Ноён уулаа очиж өөрөө хамгаал. Харин чамд цалин өгөхгүй” хэмээн тамлаж байх аж. Түүнийг шууд цөллөгт явуулан үх гэж хэлсэнтэй агаар нэгэн боллоо. Германаас битгий хамгаал гэнэ.

Гадаадад амьдарч байгаа Монголчууд жаргаж байгаа гэж бодож байна уу. Үгүй шүү. Андуурч байна. Ямар ч цаг наргүй хөдөлмөрлөдөг. Тэд хамгийн доод ханшаар хамгийн бохир ажил хийдэг. Олсон хэдэн доллараа Монгол руу явуулдаг. Гадаад валютын тодорхой хэсгийг тэд л Монголд оруулдаг. Гадаад суралцаж өөрсдөө төлбөрөө хийдэг хүүхдүүд хэрхэн амьдарч байгааг эрхэм төрийн түшээд нар даанч мэдэхгүй байна. Өдөрт 2-3 газар ажиллаж, хичээлээ ч хийх завгүй хөдөлмөрлөдөг. Харин ч Монгол залуучууд ажил сайн хийдэг. Гүйлгээ ухаантай учир ажил олгогч нарынхаа итгэлийг ганцхан өдөр ажиллаад олдог. Жаахан цаг барьдаггүй султай болохоос ажил хийхдээ хэнийг ч урдаа гаргадаггүй юм байна лээ. Тэд өөрсдийхөө хүчээр эдийн засгийн эрх чөлөөгөө олж, суралцах мөнгөө хийчихээд үлдсэн тав арван доллараа аав ээж элгэн садандаа явуулдаг.

Өнөөдөр мөнгө олж сурч боловсрон байгаа залуучууд эрүүл мэндээрээ дэнчин тавин ажиллаж байгаа. Австралид суралцаж байгаа хүүхдүүдийг нүдээрээ харж байгаа болохоор зүрх шимширдэг. Охид цэвэрлэгээний ажил ихэвчлэн хийдэг. Өөрсдөө гар ч хүрдэггүй химийн бодисоор цэвэрлэгээ хийлгэдэг. Тэдний гар улайж өндөг нь цоорч, химийн бодисонд алга нь шарлаж эвэршсэн байдаг. Барилгын цэвэрлэгээнд хэрэглэж байгаа химийн бодисууд бүр хүчтэй. Ийм л хүнд нөхцөлд суралцаж байгаа. Сайн суралцаж байгаад нь төгсөхөөс нь өмнө гадаадын улсаас ажлын санал урилга нь ирчихдэг аж.

Монгол хүний чадвар, саруул ухаан дэлхийд танигдсан. Дэлхийн тавцанд өрсөлдөх монголчууд олон байгаа. Эднийгээ ямар их нухчин дарж, тамлан зовоодог юм бэ. Харийн хэн ч үл мэдэх нөхөр дуудлага худалдаанд ороод гарсны төлөө захидал илгээсэн хотын захирагчийн үйлдэл таалагдсангүй. Эмгэнэл илэрхийлмээр санаа зовоосон. Монгол хүн амьдрах гэж хөлдүү мах биеэндээ ороон хилээр гарч амь үрэгдэж байгаа тухай сайтууд мэдээлсээр байсан.

Балчирхан үрс цэцэрлэг дээрээ  тогооч багшаар зодуулж, түлэгдэж байхад ганц үг ган хийгээгүй. Бохир мөнгөө угаагаад авсан хүнд захидал илгээж байгаа нь долдойдож байгаа мэт харагдаж байна. Бохир мөнгөө угаах таатай боломж гарчээ гэж хардаж байгаа.

Хэрвээ гадаадад ийм үйл явдал болсон бол албан тушаалтан хэн нэгэн ингэж манай улсын баатар шиг захидал илгээх байтугай гөлөөг ч гэж тоохгүй. Харин би ард олныхоо өмнө удирдагч нь байж чадсангүй гээд огцорч байдаг юм байна лээ. Их хурлын индэр дээрээс “Ээж ааваа” гэж орилж байгаа тэнэглэлийг харсан тэр цаг мөчөөс түүнд итгэл алдарсан. Түүнийгээ баталж, гадаад дахь дансаа мартана. Миний орлого Оюу толгойн гэрээ хийгээд 4-5 тэрбум доллараар нэмэгдсэн хэмээн хэлж суугаа Их Хурлын гишүүн бас байна аа. Бид яагаад энэ хүмүүст итгээд байдаг юм. Дахин дахин сонгоод Ардчилсан эрхээ ингэж эдэлж байна.

Уучил андуурсан сугалаа олон давтагдахгүй байхаа. Ер нь Монголын төрд байсан удирдагч нарын амьдралын төгсгөл их эмгэнэлтэй байдаг. Яагаад юм бол оо гэж бодож суулаа. Хариултаа олчихлоо. Тэд төр түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр хандсангүй. Үйлийн үр гэж байдаг бол түүнийгээ энэ насандаа эдэлсэн бололтой.

 

Сидней хот. 2015.12.10 Тариачин овогт Эрхэмбаярын Алтанцэцэг

 

 

 

.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан