“Цөмөөхэй” бүжгэн жүжиг үзэгчдээ дахин гайхшрууллаа

Монголын балетын урлагт өнгө нэмж, бас нэгэн содон түүх болж бичигдэх бүтээл бол шинэ найруулгаар тавигдаж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжиг юм. Анх 1984 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Оросын бүжгэн жүжгийн нэрт найруулагч Петипагийн найруулгаар Шелкунчик нэртэйгээр тоглож эхэлснээс хойш 30 орчим жил болж байна. Ийнхүү монголчуудын хэдийнэ танил болсон бүжгэн жүжиг өнгөрсөн жил үзэгчдийг дахин гайхашруулсан нь нэрнээсээ эхлэн шинэчлэгдсэнд байв.

 

Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар Шелкунчик бүжгэн жүжиг “Цөмөөхэй” нэртэй болж МУГЖ Алтанхуягийн найруулгаар АНУ-ын Бостон балет театрын тавилтаар Монголын үзэгчдэд хүрч эхэлснийг үзэгчид мэдэх болжээ.  Монголын бүжгэн жүжгийн түүхэнд анхдагч болох олон зүйлийг “Цөмөөхэй”  бүжгэн жүжиг  эхлүүлсэн нь содон гавъяа юм. Жүжгийн орчинд оруулах тайзны шийдэл, бүжгийн найруулга, чамин содон тансаг хувцас гээд олон зүйл үзэгчдийг эрхгүй татаж байв. Тэр дундаа мэргэжлийн бүжигчидтэй зэрэгцэн алтан тайзнаа гарч буй хүүхдүүд “Цөмөөхэй” бүжгэн бүжгийн гол онцлог аж.  Өнгөрсөн жил “Цөмөөхөй”-д 150 хүүхэд оролцож  байсан бол энэ жил 200 болж өргөжжээ. Сонгодог урлагийн ирээдүйн үзэгчид ийнхүү бэлтгэгдэж байна.

 

Оюунлаг ирээдүйн шанг татаж буй “Цөмөөхэй” жил бүр содон шийдлийг сонгох бололтой. 2015 оны нээлт өнгөрсөн жилийнхээс шинэ найруулга шинэ шийдлийг үзүүлснээр дахин шинэ “Цөмөөхэй” үзсэн мэт сэтгэгдлийг  өнгөрсөн жилийн үзэгчдэд төрүүлж чадлаа.

Өхөөрдөм хурганууд, тайз дүүрэн тасралтгүй унасан цас, бүжгэн жүжгийн үзэгчдийн харж байгаагүй содон найруулга 2015 оны Цөмөөхэйн бэлэг байв. Шинэ жил “Цөмөөхэй”-гөөр төсөөлөгддөг заншил Монголчуудын сэтгэлд уягдаж, Монголын балетийн урлагт “Цөмөөхэй”-н уламжлал тогтож байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ