424 сая төгрөг дээрэмдсэн байжээ

Төрсөн ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбар руу зэвсэглэн дайрч дээрэм мэдээлэл олны анхаарал татаж буй. Цагдаагийнхэн гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан бичлэг ч олон нийтэд тархаад буй. Харин тэднийг 360 гаруй сая төгрөг, 380 сая төгрөг дээрэмдсэн гэсэн мэдээлэл гарч байсан юм.

Хэдийгээр цагдаагийнхан “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн уламжлалт тайлбараа хэлж байсан боловч мөнгөтэй явж байгаад баригдсан бололтой цүнхтэй мөнгө тэргүүтэнтэй видео бичлэгийг ил болгосон. Гэсэн ч яг хэдэн төгрөг дээрэмдсэн, хэдийг нь банкныханд эргүүлэн өгсөн талаар ямар нэгэн мэдээлэл хэлээгүй юм.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр 424 сая төгрөг авсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд 394 саяыг нь хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиндаа, харин үлдсэнийг нь ломбард дахь машинд нуусан байсныг илрүүлсэн байна.

Цагдаагийнхан бүх мөнгийг бүрнээр нь  Худалдаа хөгжлийн банканд бүрнээр нь тушаасан байна. Хэрэг хийсэн хоёр этгээдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан