“Эгшиглэнт чимээ”-гийн багшийг гавьяатад тодорхойлов

Алдарт Саймон Коулын Got a Talent шоуны эрхийг Монгол HD телевиз авч анхны цувралыг толилуулан өчигдөр 100 саяын эзнийг тодруулсан билээ. 100 саяын төлөөх өрсөлдөөнд Дархан-Уул аймгийн бяцхан багачуудын “Эгшиглэнт чимээ” хамтлаг, хөгжимчин Бархүү, Мягмарцэрэн нар хүчтэй өрсөлдөж, “Эгшиглэнт чимээ” хамтлаг ялагч болсон. Үүнтэй зэрэгцээд авьяаслаг багачуудын багш С.Жамьянхоролд Монгол Улсын гавьяат багш цол олгуулах санал сошиал ертөнцөд өрнөсөн.

Тэгвэл Дархан-Уул аймгийн Боловсролын газраас тус хамтлагийн багш С.Жамьянхоролыг Монгол улсын гавьяат багш цолд тодорхойлжээ. Тэрбээр насаараа хөгжим бүжгийн багш хийсэн бөгөөд 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урласан юм.

Мөн БШУ-ийн сайд  Л.Гантөмөр хүлээн авч уулзана гэсэн мэдээлэл байсан. “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхны хувьд өнөөдөр олон ажил төлөвлөсөн байсан учир хараахан уулзалтад ирж оролцож амжаагүй.  Бяцхан авьяастнуудад сайд Л.Гантөмөр “Шилдэг сурагч” өргөмжлөлийг дамжуулсан байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан