З.Энхболд: Ипотекийн 8%-н хүүг дахин бууруулна гэв.

З.Энхболд: Ипотекийн 8%-н хүүг дахин бууруулна гэв.

“Буянт Ухаа 2” орон сууцны цогцолбор хорооллын нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд  "2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулна" гэв. 

 

Тэрбээр энэ талаар: 

 

Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна. Энэ сонгуульд зориулж хийж байгаа юм биш, АН хийх ажлаа л хийж байна хэмээн хэлэв.

 

Ийн хууль батлах дээд байгууллагын тэргүүн ард түмэнд том амлалт өглөө. Энэ парламентын бүрэн эрх дуусахаас өмнө найман хувийн зээлийн хүү буурна гэсэн хүлээлт бий боллоо. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан