Солонгос бүсгүйчүүдийг хоргоосон монгол залууд 1.6 жилийн ял оноожээ

БНСУ-ын Жүнгбүк аймгийн цагдаагийн газар тус хотын нэгэн дээд сургуулийн 4-р дамжаанд сурч байсан Монгол улсын иргэн, 25 настай эрэгтэй А-д 1.6 жил хоригдох ял оноожээ. Түүнийг "Бэлгийн хүмүүжлийн мэдлэг олгох тусгай хичээл"-д 160 цаг суулгахаар болсон талаар "Mongol radio" уламжлав. 

Монгол оюутан А нь өнгөрсөн тавдугаар сард архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойролцоо байсан нэгэн асрах газрын сувилагч бүсгүйг гэнэт араас нь тэврэн зогсож дараа нь зугтаажээ. Мөн 15 минутын дараа автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан өөр нэгэн эмэгтэйн хувцаснаас татаж өөр тийш чирж явахыг оролдсон байна.

Тэдгээр бүсгүйчүүд монгол залууд эсэргүүцэл үзүүлж, чанга дуугаар орилж, цагдаа дуудсанаар А-г ойролцоох орон сууцны хороололд явж байхад нь саатуулжээ. Монгол залуу энэ хугацаанд тоглоомын талбайд тоглож байсан 11, 15 настай хоёр охины биед зүй бусаар хүрсэн хэрэг үйлдсэн нь мөн тогтоогдсон байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан