Зургаан настай монгол хүү Дэлхийн аварга боллоо



 Энэтхэгийн нийслэл Делид болсон "Соробан сампин"-гийн олон улсын тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 10 мянган хүүхэд оролцжээ. Тус тэмцээнээс зургаан настай монгол хүү Э.Амаржаргал "Алтан цом" хүртэж, Дэлхийн аварга болсон байна. Энэхүү тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын Соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд оролцжээ. Тэд нэг "Алтан цом", таван "Мөнгөн цом” хүртсэн байна. Тамирчид ирэх пүрэв гарагт эх орондоо ирэх ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан