Л.Болормаа гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй гэв



“Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаа өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан билээ. Цагдаагийн байгууллагаас тухайн үед “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн тайлбар өгч байсан ч албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж байсан. Түүний үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар гадны ямар нэгэн нөлөөгүй, даралт нь өндөр байсан учир цус харвасан байж болзошгүй гэсэн байсан.

Тэгвэл  ШШҮХ-гийн шинжээч эмч нар ажиллаж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан гэсэн байна.  Энэ талаар тус хүрээлэнгийн чанарын менежер С.Одончимэг “Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” хэмээн тайлбарлав.  ШШҮХ-гийнхэн задлан шинжилгээний хариуг ийнхүү гаргаж, цагдаагийн байгууллагад дүгнэлтээ шилжүүлсэн байна.  Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис сэтгүүлчийн амиа алдсан явдлыг зуурдын үхэл гэж харахаасаа илүү гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болох бүхий л зүйлийг шалгаж үзэхийг үүрэгдсэн. 

Тиймээс цагдаагийнхан “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакци дээр нь очиж, компюьтерийг нь хурааж авсан байна. Тэд компюьтерт нь анхаарал татах зүйл байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан