Эрүүл мэндийн төвийн даргыг АТГ-т шалгуулна

 

Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, эмнэлгийн мөнгийг завшсан гэх даргын тухай мэдээллийг дэлгэжээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/ гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн аж.

Тус шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байсан зөрчил илэрчээ. Ш.Хажидмаа дарга өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан гэж МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар мэдэгдлээ. Энэхүү 71.5 сая төгрөг эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан гэнэ. Тиймээс энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ болон салбарын яамд нь МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлсэн байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48