Цагдаа тусгайгийнхан хамтран хулгайчийг үйлдэл дээр нь баривчиллаа

Сүхбаатар дүүрэгт “Баянгол” зочид буудлын ойролцоох орон сууцад гаднын этгээд айл ухаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилсан байна.

Гэмт этгээд нь тусгай багажаар айлын хаалганы цоожийг онгойлгож, дотроосоо түгжсэн байжээ. Иймээс цагдаагийнхан хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсан байна. Улмаар тусгайгийнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгож, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ