Нийтийн тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусны жолоочоос үүдсэн осол өдөр өнжихгүй шахам гарч, олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байгаа.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэхүү ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл  Ч:17А ”Баруун 4 зам - Их тойруу - Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам - Нарны зам - Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол - Ард кино театр - Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулж ажиллалаа. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан