Банкны удирдлагууд ШУУРХАЙ хуралдаан зарлажээ

 

МАН-аас  Үндсэн хуулийн цэцэд Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэж үзсэн.

 

Цэцийн энэ шийдвэр найман хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжлүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл байдлыг үүсгээд байна. Нэг үгээр хэлбэл өмч хууль эрх зүйн орчны баталгаагүй болж банк иргэдийн өмчид итгэх итгэлгүй болж байгаа юм. 

Ер нь бол Үндсэн хуулийн цэц дээр МАН-аас гомдол гаргасан цагаас эхлэн арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл олгохоо түр зогсоогоод байсан юм. Үүнээс үүдэн зээл авах гэсэн иргэдийн урт дараалал банкууд дээр үүсээд байгаа. Гэтэл Үндсэн хуулийн цэц орон сууцны найман хувийн зээлийн эсрэг шийдвэр гаргалаа. Иймд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны удирдлагууд шуурхай хуралдаан зарласан байна. Хуралдаан 12 цагт болох ажээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан