Оросын Нижний Новгород хотод аймшигт аллага гарчээ

Оросын төв хэсгийн Нижний Новгород хотын нэгэн орон сууцанд бага насны зургаан хүүхдийн мөчилсөн биеийн хэсгүүд олджээ.

 

Аллагын сэжигтэн, тэдгээр хүүхдүүдийн эцэг Олег Беловыг Мягмар гарагт цагдаа нар баривчилсан байна.

Хүүхдүүдийг эхийнх нь хамт алсан байж болзошгүй этгээдийг Владимир дүүргийн Ковров хотод явж байхад нь баривчилсныг Владимир дүүргийн цагдаагийн төлөөлөгч Елена Алексеева РИА-Новостид мэдээлжээ.

Белов эсэргүүцэл үзүүлсэн ч цагдаа нарт ямар нэг хохирол учруулаагүй байна.

Цэцэрлэгийн ажилтнууд хүүхдүүдийг долоодугаар сарын 25-наас хойш цэцэрлэгтээ ирээгүй талаар мэдээлсний үндсэн дээр хэргийг илрүүлжээ.

Байрны хаалга цоожтой байсан тул цагдаа нар цонхоор нэвтрэхэд хүүхдүүдийн биеийн хэсгүүд олдсон гэнэ.

Харин нэг өдрийн өмнө хүүхдүүдийн эцэг гэрээсээ гарч явсныг хөршүүд нь гэрчилж байна.

Хөршүүдийн ярьснаар гэрийн эзэгтэй жирэмсэн байсан байна. Тэднийг бас маш их шүтлэгтэй хүмүүс, хүүхдүүддээ мах, загас идэхийг хатуу хориглодог байсан гэж хөршүүд нь ярьжээ.

Тэд хоёр, гурав, зургаан насны гурван хүүтэй, нэг, тав, долоон насны гурван охинтой байсан байна.

Хэргийн гол сэжигтэн эцэг, 51 настай Олег Белов нь Владимир дүүргийн “Долоо дахь өдөр” нэртэй шашны цуглааны гишүүн байжээ.

Гэсэн ч тэр садар самууны асуудлаас болоод уг цуглаанаас хөөгдөж дараа нь Нижний Новгородод шилжин суурьшиж гэр бүл зохиосон байна.

Эмгэнэлт хэргийн гарах болсон шалтгааныг нийгмийн ажилтнуудын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж Оросын хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Павел Астахов дүгнэж байна.

Учир нь 2011 онд Беловын эцэг байх эрхийг хасах гомдол ирж байсан ч нийгмийн ажилтнууд эхнэрийнх нь гуйлтаар түдгэлзүүлж байсан гэнэ.

Мөн өчигдөр орой цагдаа нар Владимир дүүргээс настай эмэгтэйн цогцос олдсон нь Беловын эх байжээ.

Түүний биенд олон тооны хутганы шарх байгааг цагдаа нар тогтоосон байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ