Намууд жагсч байна

Улс төрийн 21 нам Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагсаал хийж байна. Тэд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж  байна. Жагсагчид “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор жагч байгаа бөгөөд сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон барьсан байна.

Сонгууль болохоос зургаагаас доошгүй сарын өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдог. Харин шинэ он гартал ийм өөрчлөлт хийхгүй бол 2016 оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан