Б.Бат-Эрдэнэ: 100 гаруй орны хүмүүсээс харах чадвараараа нэгд орсон

БНХАУ-ын CCTV-ийн алдарт “Impossible challenge” цуврал нэвтрүүлгийн 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаарт Төв аймгийн Лүн сумын малчин Б.Бат-Эрдэнэ, түүний гэргий С.Өлзиймаа нар оролцож, хамгийн хурц хараатай хүмүүсээр тодорсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Дэлхийн 100 гаруй орны оролцогчид надаас өөр хэн ч чадахгүй гэсэн “боломжгүй” үзүүлбэрүүдээрээ өрсөлдсөн уг тэмцээний хурц харааны төрөлд манай малчид нэгдүгээр байр, нийт төрөлд зургадугаар байрын шагнал хүртсэн юм. Энэхүү мэдээллийн мөрөөр бид Төв аймгийн Лүн сумыг зорилоо.

Монголын эгэл жирийн малчин өрх улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд хэрхэн гаргасан тухай сайхан мэдээ бид бэлдлээ. Мянганы түүхийг бичилцсэн, нүүдэлчин ард түмэн хэдийгээр хотын соёлтой иргэд болсон ч өвөг дээдсээс уламжлан үлдээсэн өвийг нууцхан тээсээр явааг эндээс харна. 

-Та бүхэн сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Та бүхэн сайн явж ирэв үү? Би хоёр хоногийн өмнө хөдөө явчихаад, өнөөдөр ирлээ. Хэдэн адуугаа алдаад сар гаран болсны дараа хотоос унаа дуудаж байж ашгүй оллоо. Баяннуурын наад зах руу байж байна хэмээн, бидний яриа эхэлсэн юм.

Б.Бат-Эрдэнэ, С.Өлзиймаа нар ханилаад 25 орчим жил болсон, гурван хүүхэд, нэг зээгийн аав ээж, эмээ өвөө. “Нас гэдэг яах ийхийн зуургүй л явдаг юм байна” гэж ярих эгэл жирийн залуухан хос Төв аймгийн Лүн суманд малчны гэрт төрж өсч, малаа маллаж амьдарч байна.


-ОДООГООС 10 ЖИЛИЙН ӨМНӨ ЯПОНЫ ИЙМ НЭВРҮҮЛЭГТ ОРЖ БАЙСАН-

-Та хоёр хэзээ энэ нэвтрүүлэгт оролцохоор явсан юм бэ?

-Наймдугаар сарын 25-нд яваад, есдүгээр сарын 20-нд эргээд Монголдоо ирсэн.

-Яг ямар учиртай тэмцээнд оролцоод ирэв ээ? Яагаад энэ тэмцээнд оролцох болов?

-Гэртээ байж байтал гэнэт ирээд аваад явсан. Одоогоос яг 10 жилийн өмнө Японы бас ийм төрлийн энэ нэвтрүүлэгт орж байсан. Тэр бичлэг нь интернэтэд тавигдчихсан байсныг хятадууд үзсэн бололтой. Хятадын төв телевиз CCTV гэдэг нь ирээд бид хоёрыг аваад явсан. Японы нэвтрүүлгээр гарсан энэ хүн Монголд байна уу л гэж эрж хайсан шиг байгаа юм. Тэд анх зургадугаар сарын 20-нд ирээд, есдүгээр сарын 20-ны хооронд “Боломжгүй тэмцээн” гэдэг нэртэй нэвтрүүлэг бэлдэж явуулсан.

-Арван жилийн өмнөх тэмцээн гэлээ. Өмнө нь ч бас ийм тэмцээнд орж байжээ?

-Тийм ээ. Япон хүмүүс Монголд ирээд Улаанбаатар, хот, хөдөөгийн зөндөө олон хүмүүсийн харааг шалгасан юм билээ. Би нэг өдөр хонио хариулаад “тууж” явтал хэдэн хүмүүс ирээд “Таны нүдний хараа сайн уу” гэж асуухаар нь “Өө сайн, сайн” л гэлээ. Би чинь сайн мууг нь юугаараа мэдэх вэ. Тэгтэл “Таны нүдний харааг шалгаж болох уу” л гэж байна. “Тэг ээ тэг” гэж хэлчихээд надаар тоглоом хийгээд байна даа л гэж бодсон. Эмч нар нүдний харааг таван метрийн зайнаас шалгадаг шүү дээ. Тэр хүмүүс 15 метрийн зайнаас, үсгүүдийг дээд талаас нь заагаад шалгаж эхэлсэн. Тав зургаан үсэг асуусны дараа “Наадахыг чинь би том багагүй бүгдийг нь л харж байна шүү дээ” гэтэл шалгаж үзээд үнэмшсэн. Ингээд тэд ийм хүн эрж явснаа хэлээд яваад өгсөн. Хэд хоногийн дараа ахиж ирэхдээ 25 метрийн зайнаас харуулсан ч доор байгаа жижиг үсгүүдийг арай харахгүй юм билээ. Ингээд Японы NHK гээд телевизийн улсуудтай энэ нүдний харааныхаа ачаар Япон руу хоёр удаа явсан шүү.

-Тэнд та ямар амжилт үзүүлсэн бэ? цааш унших

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан