Хар тамхи хэрэглэсэн сурагчид баригдлаа

 

Сурагч хөвгүүд хар тамхины төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаа нар саяхан илрүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ирсэн аж.

Мэдээллийн мөрөөр тус албаныхан шалгалт явуулж нэгэн сургуулийн төгсөх ангийн Г, Т, Х гэх гурван сурагчийг мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлын төрөлд ордог каннабис хэрэглэж байсныг тогтоожээ. Тэд 17-18 насныхан байсан бөгөөд каннабисыг хууль бусаар олж авч хадгалдаг байсан байна. Сурагчдад Эрүүгийн хуулийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаа нар хэрэгт холбогдсон сурагчдын сургуулийн 100 гаруй сурагчийн дунд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулсныг албаныхан мэдээллээ. цааш унших

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан