УЛААН ЭСЭРГЭНЭЭР ХҮҮХДҮҮД ИХ ӨВЧИЛЖ БАЙНА

 

Улаан эсэргэнэ нь арьсан дээр тууралт гарах шинжээр илэрдэг стрептококкоор үүсгэгддэг өвчин юм. Нянгийн ялгаруулсан халууруулагч гадар хор (эритрогенный токсин)-ын эсрэг дархлаа байхгүй хүн хоронд мэдрэгжсэнээс энэ өвчин үүснэ. Стрептококкийн гаралтай хоолойн ангина (эсвэл стрептококкийн гаралтай арьс, шарх, төрсний дараах халдвар)-ын үед гардаг шинж тэмдгүүдээс гадна энантим, гүзээлзгэнэн хэл, эксантим тус тус илэрнэ. Цэгчилсэн, тод улаан тууралт нь дарахад арилах бөгөөд нүдээр харахаас илүүтэйгээр гараар тэмтэрвэл мэдрэгдэнэ, ихэвчлэн хүзүү, цээж, суганы хуниас, тохой, цавь, гуяны дотор хэсгээр байрласан байна.

Улаан эсэргэнэ өвчний үед нүүрний хэсэгт тууралт гардаггүй хэдий ч хацар улайн, амны эргэн тойрон цайрч зэвхийрэх тохиолдол бас бий. Халдвар хүндэрвэл өндөр халуурах, дотор муухайрах, бөөлжих шинжүүд илэрнэ. Өвчний эдгэрлийн шатанд гар, хөлийн хурууны үзүүр хэсгийн арьс хогжруутаж, алга, тавхай болон мөчид, их биеийн арьс хогжруутах бөгөөд энэ нь эксантим нилээд хүнд явцтай явагдсан үед тохиолдоно. Дэлхийн зарим улс оронд нас баралтын үзүүлэлт 3% хүртэл хэмжээнд өндөр байдаг. Стрептококкоор үүсгэгдэх хоолойн ангина өвчний үед үүсэх үлдэц скарлит халууралтын үед үлдэж болно.

Хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсанд юм туурах шинж тэмдэгээр илдэрдэг халдварт өвчин ажээ.  Агаар туслын замаар халддаг энэ өвчин нь нян үүсгэгчээр бохирдсон эд юмс, тоглоом өвчтний хувцас, хүнсний зүйл сүүгээр дамжин халддаг гэнэ. Томчууд энэ өвчний халдвар авсан тохиолдолд 38-40 градус хүртэл өндөр халуурна. Харин бага насны хүүхэд халуурах, хэвлийгээр өвдөх, залгиур хоолой хүүхэн хэл, зөөлан тагнай орчмоор улайх, гүүлсэн булчирхай томорч өрөвсөн  юм залгихад хоолой өвдөж хөндүүрлнэ. Арьсан дээр бас жижигхэн шигүү тууралт өгдөг. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ