Зам тээврийн ослын 466 дуудлага иржээ

Замын цагдаагийн газраас ирүүлсэн цаг үеийн нөхцөл байдлын шуурхай мэдээг хүргэж байна. Үүнд:

2015 оны арванхоёрдугаар сарын5, 6 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэдУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 613 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 466 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16бүртгэгдэж  24 хүн хүнд хөнгөн гэмтсэн.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3,  Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн.Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: СХД-ийн нутаг Тахилтын зам, Баруун турууны 7- р гудамжинд  улсын дугааргүй мотоциклийн жолооч Б нь явган зорчигч 47 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний урд замд H.Starex маркийн авто машины жолооч Ж нь Subaru Forester  маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 35 наастай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн байна.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ