Монгол залуусын Энэтхэг дэх төгсөлтийн баяр

Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр их, дээд сургууль болон сургалтад жил бүр Монголоос олон арван залуус суралцдаг.  

Энэ удаа Стандарт, чанарын хэмжилтийн 48 дахь удаагийн сургалтад Стандартчлал, хэмжилзүйн газарын ажилтан Б.Батзул, “Монос” корпорацийн Эм судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Баяраа нар амжилттай суралцаж, төгсөлтийн баяраа Делид өнгөрсөн долоо хоногт тэмдэглэжээ.

 

Манай залуус мэргэжлийн сургалтын зэрэгцээ, Энэтхэгийн түүх дурсгалт газруудаар зочилж, тус улсын соёл, зан заншилтай танилцахын сацуу, хөтөлбөрт хамрагдсан 18 орны үе тэнгийн залуустай нөхөрлөж, туршлага хуваалцан,сонин сайхан дурсамжуудыг хуримтлуулсан байна.

 

ITEC хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын мэргэжилтэн, боловсон хүчнийг давтан сургах урт, богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд Монгол Улстай 21 дэх жилдээ хамтран ажиллаж жилд манай 200 орчим мэргэжилтэн хөтөлбөрт хамрагдан мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж байна.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модийн Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр БНЭУ-ын Засгийн газар тэтгэлэгийнхээ хэмжээг өсгөж Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны дэмжлэгээр суралцагчдын тоог 150-200 болгон нэмэгдүүлсэн юм.

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл ICCR-ийн дэмжлэгээр их, дээд сургуульд жил бүр 50 орчим Монгол оюутан элсэн суралцдаг бөгөөд 2016 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах оюутан залуусыг Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ, БСШУЯ мөдхөн тодруулах юм. 
Тэтгэлэгт хөтөлбөрүүд нийтэд зарлагдаад байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан