Г.Уянга шинэ нам байгуулахаар болов уу

Сонгууль дөхөх тусам хаа нэгтэйгээс шинэ намууд борооны дараахь мөөг шиг “мэндлэн” гардаг нь бараг жам болоод байгаа. Нэг хэсэг Ерөнхий сайдын суудлаас “харамсалтайгаар” зайлуулагдсан Н.Алтанхуяаг, Ардчилсан намын бас ч үгүй тулхтай гишүүн гэгддэг Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарыг шинэ нам байгуулах гэж байгаа талаар шуугиан дэгдэж өөрсдөө үгүйсгэж байсан билээ.

Тэгвэл Халх гол, Ноён уул гээд аль л шуугиантай асуудлуудыг шүүрэн авч, туг хиар намируулан жагсаал цуглаан хийх болсон Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-ын ард С.Ганбаатар байгаа нь гэгдэх болсон. Тэрээр үүнийгээ ч улаан цагаан үгүйсгэхгүй байгаа. Мөн түүнийг энэхүү намаа ашиглаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэлцэж буй.

Харин тэгвэл энэ удаад УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж парламентад сонгогдсон Г.Уянга өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд шинээр нам байгуулах хүсэлт гаргасан ч түүний намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан гэсэн мэдээлэл дэгдээд байна. МҮАН-ын гишүүн тэрээр сүүлийн үед эвсэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Албан тушаал наймаалцахаас өөр ажил хийдэггүй” гэж хатуухан шүүмжлэх болсон билээ. Түүний ийнхүү зоригтой дуугарах болсон нь учиртай байж таарна гэсэн таамаг дэгдээсэн. Эндээс улбаалаад Г.Уянга шинэ нам байгуулахаар ийнхүү зоригтой дуугарах болсон гэсэн тайлбар дагалдаад байна.

 Албан ёсны мэдээллээр бол өнгөрсөн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 2-нд Улсын Дээд шүүх “Эрх Зүйг Эрхэмлэх Нам”-ыг бүртгүүлэхээр тус намын дарга Д.Даш, “Нэгдмэл Монгол Нам”-ыг бүртгүүлэхээр тус намын дарга Х.Батсуурь нар хүсэлт гаргасан юм байна.

Харин энэ хоёр намыг Дээд Шүүх баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан юм байна.

Өөрөөр хэлбэл нам бүртгүүлэхээр Г.Уянга яг өөрөө хүсэлт гаргаагүй. Гэхдээ энэ хоёр намын алиных нь “ард” Г.Уянга байж болох вэ гэсэн таавар л үлдэж байх шив дээ.

 

Ж.Дуяа

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан