Цэцэрлэг дээрээ зодуулсан 10 сартай хүүхдийг нийслэлд эмчлүүлэхээр болов

Дундговь аймгийн Мандалговь сумын цэцэрлэгийн багш хүүхэд зодож буй энэ бичлэг олны анхаарал татаж байна. Харахад ой дөнгөж гаруй болов уу гэмээр хүүхдийг зодож байгаа энэ бичлэгийн мөрөөр холбогдох албаныхан шалгалт хийж эхэлсэн байна.
Бидний авсан мэдээллээр “Оюуны хөгжил” нь хувийн цэцэрлэг бөгөөд хүүхэд зодож байгаа эмэгтэйг багш бус тогооч гэжээ.
Ийнхүү хүүхдийг зэрлэгээр зодсон этгээдийг шалгаж, уг цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь тогтмол дарамталдаг байсан уу зэргийг тогтоохоор Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газруудаас ажлын хэсэг томилогдон “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт явуулж эхэлжээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгсөн байна.
Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, багшийн хүүхэд зодсон үйлдэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Л.Ганбат.
-Хүүхэд зодсон хэрэг аравдугаар сарын 19-ний өдөр гарсан юм билээ. Хэргийн талаар мэдээлэл манай байгууллагад энэ сарын 2-ны өдөр ирсэн.
Аав ээжийнх нь гаргасан өргөдөлд дурдсанаар бол хүү арван сартай бөгөөд зодуулснаас хойш айж цочдог, гар нь татдаг, хоол өгөхөөр дургүйцдэг, гадны хүнээс айж уйлдаг болсон гэсэн байна. Тиймээс хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэхээр өнөөдөр гэр бүлээрээ нийслэл рүү явсан.
Аав ээжийнх нь ажлын газраас хоёуланд нь нэг сарын цалинтай чөлөө өгсөн. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс замын зардалд нь дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаад байна" гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан