Францчуудыг хүндэтгэн зургаа авахуулжээ

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Францын “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тус сэтгүүл өнгөрсөн оноос эхлэн Жолигийн зургаар хавтсаа чимэхийг хүсч, түүнд олон удаа санал тавьсан байна. Санал ирэх бүрт жүжигчин бүсгүй татгалздаг байсан ч энэ удаад татгалзахгүйгээр редакцийн саналыг хүлээн авчээ. Тэрбээр сэтгүүлд зургаа авахуулыг зөвшөөрсөн шалтгаанаа “Нэгд, миний биеийн байдал хэвийн байгаа ч гадаад байдал минь тааруухан байна. Би удаан хугацааны эмчилгээ болон зураг авалтаас болоод их жин хаясан. Турснаас болж зурган дээр муухай гарах болсон. Хоёрт, би францчуудад татгалзаж чадахгүй нь. Террористуудын гарт амиа алдсан хүмүүс дунд миний тоглосон кинонд дуртай нэгэн байсан байх. Би гашуудсаар байна. Эмгэнэлийг минь хүлээн авна уу” гэж хэлжээ.

 

Жүжигчин бүсгүйн сүүлд тоглосон “By The Sea” энэ зул сарын баяраар нээлтээ хийх бөгөөд хамгийн их хүлээлт үүсгээд буй 10 киноны нэгээр шалгарчээ. Учир нь Жоли арван жилийн дараа нөхөр, жүжигчин Брэд Питтэй хамтран уран бүтээлд тоглож буй юм. Тэд 2005 онд “Ноён хатагтай Смит” кинонд тоглосон билээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан