“Киви”-гийн Ука нөхрөөрөө “гоёдог”

Халуун охид гэгддэг байсан “Киви”-гийн гол дүр төрх, ноён нуруу болсон дайчин, цоглог, секси Ука нөхөрт гарч хүүхэд төрүүлэн харьцангуй даруухан болоод байгаа. Гэхдээ тэрээр зарим дуучид шиг айл гэрийн эзэгтэй болоод уран бүтээлээсээ хөндийрсөнгүй. Саяхан  төрсөн өдрөөр нэрлэсэн хоёр дахь цомгоо гаргасан. 

 “11.06” гэж төрсөн өдрөөрөө нэрлэсэн цомгийнхоо ковер зургийг авахуулахдаа нөхрийнхөө зургийг өмсөж гангарчээ. Учир нь тэрээр энэхүү цомогт  багтсан “Зүрхэн тэмдэгт” дуугаа нөхөртөө зориулсан, энэхүү дуугаараа ханьдаа хэлэхийг хүссэн бүхнээ дамжуулсан гэнэ. Эрэгтэй хүний жирийн л нэг цамц өмссөн гэхэд угаасаа сайхан бүсгүй цаанаа донжлог өвөрмөц харагдаж байгаа биз.

Ийн гал цогтой дуучин бүсгүй нэгэн насны “Зүрхэн тэмдэгт”-ээ олсноо зарлаж байна.  

Түүний хүү Сүбээдэй тун удахгүй ой хүрэх гэж буй бөгөөд хүүгээ төрүүлснээсээ хойш дуучин бүсгүй маань хүмүүсийг илүү ихээр хайрлаж, ээж, эгч, эмэгтэй дүүгээ сайн ойлгох болсон гэж ярьжээ. 

 

А.Ану

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан