Театрын урлагийн “Бид мартахгүй” үзэсгэлэн нээгдлээ

 

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллагын нэг Улсын драмын эрдмийн театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-ийн театр урлагийн сургуультай хамтран “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохиодог билээ.

Энэ ажлын хүрээнд “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн, өнөөдөр Монголын театрын музейд “Алтан тайзны эзэд” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд энэ жил тэгш насны ой нь тохиож байгаа алтан үеийн уран бүтээлчдийн үр, хүүхэд, гэр бүлийнхэн, театрын ахмад уран бүтээлчид удирдлага, хамт олон оролцлоо.

Арга хэмжээг нээн УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу үг хэлсэн юм. Тэрээр үе үеийн театрын уран бүтээлчдийн үйл хэргийг залуу хойч үед нь өвлүүлэх ажлыг ийнхүү 10 дахь жилдээ тэмдэглэж байгааг дуулгаад, цаашид ч энэхүү гинжин холбоог улам бүр бататган, тэдний хийж бүтээсэн бүхнийг таслахгүйгээр алдаршуулах болно гэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ