Автобусны осол дахин гарч долоон хүн бэртжээ

Өнөөдөр дахин автобусны осол гарч долоон хүн бэртэж гэмтжээ.  Хан Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрэн дээр уг осол болсон бөгөөд “Эрдэм транс” компанийн автобус портер машинтай мөргөлджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар портер машины жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гэнэт зогссон, хальтиргаа ихтэй байснаас автобустай мөргөлдсөн гэв. Гэмтсэн иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү хүргэсэн аж.

Үүнээс өмнө ердөө өчигдөр нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хоёр осол гарч, нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртэж гэмтсэн юм.

Сануулахад, өчигдөр “Тэнүүн огоо” компанийн Daewoo BS-106  маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон. Мөн Сонгинохайрхан дүүрэг Хангай зах орчимд хоёр автобус мөргөлдөж дөрвөн зорчигч гэмтсэн юм. Үүнд Хангай захаас зүүн хойш замд  “Атибус” компанийн H.Aero Citi -540 маркийн автобусны жолооч Г нь  “Тэнүүн огоо” компанийн H.Aero Citi -540 маркийн Д жолоочтой автобустай мөргөлдсөн аж.

Ийнхүү ердөө хоёр хоногийн дотор автобусны ослоос бол нэг хүн амиа алдаж, 11 хүн бэртэж гэмтээд байна.

 

Ж.Дуяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ