Үсний боолтыг гарын бугуйнд зүүж болохгүй

Эмэгтэй хүн бүрийн санамсаргүйгээр хийж заншсан үйлдлүүдийн нэг нь үсний резинэн боолтыг гарын бугуйнд зүүж явах байдаг. Энэ үйлдэл нь эмэгтэйчүүдэд хурдан хялбараар үсээ хураах мөн хаа нэгтээ гээж мартахгүй байх гээд олон давуу талтай санагддаг байна.  Гэвч үсний боолтыг гарынхаа бугуйнд зүүж явах нь амь насанд маш аюултай, хүний арьсанд өвчлөл үүсгэх халдварыг дамжуулах өндөр магадлалтайг эмч нар анхааруулж эхэлжээ.



Америкийн нэгдсэн улсын Кентукки мужид оршин суудаг Одрей Копп гэгч эмэгтэйн бугуйн дээр амьтан хазсан мэт улаан цэг үүсжээ.  Анхандаа тэрээр аалз хазсан байх гэж бодсон боловч маш хурдан томорч, эцэст нь гараа өргөж дийлэхгүй болж эмнэлэгт ханджээ. Одрейд антибиотик эмчилгээ хийсэн боловч тус бололгүй мэс засал хийхээс өөр аргагүй болсон байна.

Кентукки мужийн Нортон эмнэлгийн эмч доктор Гупта хэлэхдээ “үсний боолтоор дамжин хүний үсэн дээрх маш олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянгууд арьсанд халдварладаг. Аз болоход Одрэй Копп цаг алдалгүй эмнэлэгт хандсан, хэрвээ тэгээгүй бол амь насанд нь аюул учрах байсан” гэжээ.

Тэдгээр халдварын нянгууд хүний арьсаар дамжин цусанд орж хүний мэдрэл, дархлааны системд нөлөөлдөг гэнэ. Тиймээс эмч нар үсний боолт, сам гэх мэт эд зүйлсийг тусад нь, хүүхдээс хол хадгалж байнга угааж байхыг сануулж байна. Хүүхэд үс хумсны хэрэгслүүдийг амандаа хийснээр ямар аюулд орж болохыг эцэг эхчүүд мэддэггүй гэнэ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан