Дэлхийг өөрчилсөн - 10 вебсайт


1960-аад оноос хөгжлийн үндэс нь тавигдсан цахим ертөнцгүйгээр хүн төрөлхтний амьдралыг төсөөлшгүй. Нэн ялангуяа та бидний өдөр тутмын амьдралд үнэмлэхүй өөрчлөлтийг авчирсан эдгээр вебсайтгүйгээр интернет утгагүй мэт санагдана.

Ингээд дэлхий дээрх 958 сая гаруй вебсайтаас интернетийн түүхэнд хувьсал хийсэн онцлох вебсайтуудаас хүргэе.

10. eBay - 1995 онд нээгдсэн



eBay
 - ийг анх Auctionweb гэж нэрлэж байжээ. Интернет дуудлага худалдааны хамгийн амжилттай гарааны бизнесээр нэрлэгддэг ба хамгийн анх хугархай лазер заагчийг дуудлагаар худалдаж байжээ.

 

9. Twitter - 2006 онд нээгдсэн



140 тэмдэгтэнд багтаан чухлыг онцлон хүргэдэг Twitter хэрэглэгчдийн тоо секунд тутам 11 - ээр нэмэгддэг. Тэгвэл секунд тутам 5700 жиргээ илгээгддэг ба нээгдсэн цагаасаа хойш 300 тэрбум хол давсан жиргээтэй болжээ.

8. Blogger - 1999 онд нээгдсэн



Дэлхий дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр болсон 152 сая гаруй блог бий. Тэдгээрийн хөгжилд Blogger вебсайт үнэмлэхүй хувьсал хийсэн юм. Blogger - ийн хэрэглэгч бүртгүүлсэн нэг нэрээрээ 100 блог үүсгэх боломжтой.

7. Apple - 1996 онд нээгдсэн



Apple - ийн вебсайтын дизайн нээгдсэн цагаасаа л байгууллагын вебсайтын дизайны чиг хандлагыг тодорхойлсоор иржээ. 2000-аад оноос цагаан саарал өнгийн минималист шийдэлтэй болсон нь одоо ч онцгой бас үлгэр жишээ байдаг.

6. Amazon - 1994 онд нээгдсэн



Интернет худалдааны түүхэнд хувьсал хийсэн Amazon - ийнхон анх онлайн номын дэлгүүр байсан юм. Юуг ч хаана ч хэзээ ч гэсэн уриатай энэ компаний агуулах Олимпийн наадамд зориулсан 10.000 усан сантай тэнцэнэ.

5. YouTube - 2005 онд нээгдсэн



Энтертайнментийг түгээгч YouTube - ийг PayPal - д ажиллаж байсан гурван найз үүсгэн байгуулсан түүхтэй. Секунд тутам YouTube - т нэг цагийн бичлэг байршдаг бол өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс 4 тэрбум видео үздэг.

4. Project Gutenberg - 1971 онд нээгдсэн



АНУ-ын зохиолч Michael S. Hart - ийн үүсгэн байгуулсан Project Gutenberg та бидний унших арга барилыг өөрчилсөн юм. Анхны электрон номыг зохион бүтээсэн түүний вебсайт үнэгүй татаж авах боломжтой 50.000+ номтой.

3. Facebook - 2004 онд нээгдсэн



Өдөр болгон 600.000 гаруй хакерийн бай болдог Facebook - ийг онлайн нөхөрлөлийн хамгийн том талбар гэж үздэг. Минут тутам 1.8 сая LIKE хийгддэг ба LIKE товчлуурыг анх AWESOME гэх гэж байсан түүхтэй.

2. Wikipedia - 2001 онд нээгдсэн



Нэвтэрхий толийн мэдээллийг тэр бүр шинэчлэн хэвлэх боломжгүй бас маш зузаан болохоор эргүүлж суухад төвөгтэй байснаас санаа авч Wikipedia - ийг үүсгэсэн түүхтэй. Хүссэн хүн бүрийн засварлах боломжтой чөлөөт нэвтэрхий толиос 250 хэл дээрх 37 сая гаруй нийтлэлийг унших боломжтой.

1. Google - 1998 онд нээгдсэн



 Интернетийн хамгийн том хайлтын систем Google - ийг хэрэглэгч нар нь «Бурхан» хэмээн өргөмжилсөн түүхтэй.
Сая гаруй серверт үйл ажиллагаагаа явуулдаг хайлтын системийн Google гэдэг үг Oxford Dictionary - ийн үгсийн санд багтжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан