Юанийг дэлхийн нөөц валютаар бүртгэлээ

 

Олон улсын валютын сан БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн нөөц валютын сагсанд оруулсан байна. Энэ талаар ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ.

Энэ шийдвэр ирэх 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болох аж.

Юанийг дэлхийн нөөц валютын сагсанд оруулсан нь Хятадын эдийн засгийг дэлхийн санхүүгийн системд нэгтгэхэд чухал нөлөөтэй. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд мөнгөний болон санхүүгийн системээ шинэчлэх хийсэн ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрсөн үйл хэрэг" гэж Кристин Лагард хэллээ.

Ийнхүү үүнээс хойш дэлхийн нөөц валютын сагс АНУ-ын доллар, евро, Японы иень, Их Британийн фунт стерлинг болон Хятадын юаниас бүрдэх нь.

Сануулахад юанийг олон улсын хэмжээний валют болгох үйл явц сүүлийн зургаан жилийн нүүрийг үзэж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сард болсон Олон улсын валютын сангийн /ОУВС/ хаврын ээлжит уулзалтаар юанийг дэлхийн нөөц валют болгох асуудлыг хэлэлцсэн нь юань олон улсын валют болоход ойртож буйн дохио болов уу.

ОУВС таван жил тутамд зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна. ОУВС-гийн зээлжих тусгай эрхийг бүрдүүлдэг сагсаа шинэчлэхийн тулд дэлхийн гадаад худалдаанд эзлэх байр суурь, дэлхийн гадаад валютын урсгалд эзлэх байр суурь гэсэн хоёр шаардлагыг тавьдаг юм.

Дэлхийн худалдааны байгууллагын 2014 оны мэдээгээр Хятад улс дэлхийн нийт экспортын 12.4 хувийг эзэлж, эхний шалгуураа тун төвөггүй хангажээ. Харин хоёр дахь шалгуурыг хангахын тулд юань дэлхийн гадаад худалдааны төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглагддаг, бусад чөлөөт валютад асуудалгүй хөрвөдөг байх ёстой аж.

Үүний тулд Хятадын төв банк хил хоорондын хөрөнгө оруулалтыг дэмжих, төлбөрийн тэнцлийн хөрөнгө, санхүүгийн дансаар орж гардаг валютын урсгалыг илүү чөлөөтэй болгох, валютын гүйлгээнд тавьдаг хяналт зохицуулалтаа өөрчилж, илүү энгийн бөгөөд ил тод болгох эрх зүйн зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Түүнчлэн Хятадын төв банк бусад орнуудын төв банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулж, гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах болсон.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан