8 тэрбумтнаас өгч буй цагийн менежментийн зөвлөгөө

Кэвин Крүсийн “Амжилтад хүрсэн хүмүүсийн цаг ашиглалтын 15 нууц” хэмээх шинэ номыг саяхан уншлаа. Тус номийг бичихдээ тэрээр 7 тэрбумтан, 13 олимпын тамирчин, 239 энтрепренерүүдтэй ярилцлага хийжээ.. Номыг уншихад тун энгийн бөгөөд уншсандаа огтхон ч харамсаагүй болно.

Номоос олон сонирхолтой зүйл олж уншсан ч хамгийн нүдэнд туссан нь дэлхийн хамгийн амжилтад хүрсэн хүмүүсийн цаг ашиглалтын зөвлөгөө байсан юм. Ингээд та бүхэндээ хуваалцахаар шийдлээ.

 1. Ричард Брансон, Виржин группийг үндэслэгч:
“Миний дуртай арга бол ихэнх уулзалтуудаа зогсоогоороо явуулах. Ингэх нь бизнесийн талаар зөвлөлдөж, шийдвэр гарган, тохиролцоонд хүрэхэд илүү хурдан байдаг юм. Боломж л гарвал алхангаа уулзалтаа хийх дуртай.”
“Энэ тэрүүгээр аялахдаа биедээ авч явдаг энэ тэргүүний зүйл бол тэмдэглэлийн дэвтэр … Хэдэн цаасгүйгээрээ би хэзээ ч Виржин группийг ийм том хэмжээний компани болгож чадахгүй байсан. … Танд бодол байгаад тэмдэглэж авахгүй бол маргааш өглөө нь замхран алга болж ч болно шүү дээ.”

Нэг удаа түүнд тэмдэглэлийн дэвтэр байхгүй байж л дээ, гэтэл шууд л иргэний үнэмлэхэн дээрээ санаагаа сараачиж гарсан гэдэг.

2. Варрен Баффет, Америкийн бизнесийн толгой баян, хөрөнгө оруулагч:
“Амжилтад хүрсэн хүмүүс болон үнэхээр амжилтад хүрсэн хүмүүсийн хоорондын ялгаа нь үнэхээр амжилтад хүрсэн хүмүүс бараг бүх зүйлд үгүй гэж хэлдэг.”

3. Нэйтан Блакерчэк, Airbnb-н хамтран үүсгэн байгуулагч:
“Би хуанлийгаа эсрэгээр бөглөхийг хичээдэг, өдрийн төгсгөлөөс эхлэл хүртэл. Нэг ёсондоо өглөөг жинхэнэ ажлаа хийх хугацаа болгодог юм. Би өглөө илүү сайн төвлөрч чаддаг, үгүй бол олон уулзалтаар бөмбөгдүүлсний дараа төвлөрөхөд тун хэцүү байдаг. Тиймээс уулзалтуудаа өдрийн сүүлээр хийхийг хичээдэг.”

4. Майк КаннонБрүүкс, Atlassian хамтран үүсгэн байгуулагч:
“Нэг зүйлийг нэг л удаа хий. Хэт ачаалалаа боль!”

5. Марк Куван, Ландмарк театр, Манголиа Пикчурс, Даллас Маверикс багын эзэн:
“Хүн чек бичихээс нааш хэзээ ч бүү уулзалт хий.”

6. Дастин Московиц, Фэйсбүүк, Асана апплекэйшены хамтран үүсгэн байгуулагч:
“Та  болон танай багийнхан ямар ч уулзалт, саад болох зүйлгүйгээр хувийн ажилдаа төвлөрч чадах 7 хоногийн нэг өдрийг сонго. Асанад бид гурав дахь өдөр ямар ч уулзалтгүй байдаг нь тогтсон зүйл бөгөөд энэ нь компани даяар бүтээмж болон урсгалыг дэмждэг.”

7. Марк Пинкус, Zynga сайтыг үүсгэн байгуулагч:
“Хэрвээ та гайхалтай бүтээгдэхүүн зохиохыг хүсвэл ажлын цагийнхаа 50-аас илүү хувийг  бүтээхэд зориул. Харин өөрийн компани болон хэрэглэгчдээ ашиг тус өгч чадахгүй юм шиг байвал бүү хий.”

8. Анди Гров, Intel корпорацыг үүсгэн байгуулагч:
“Би ядарсан, гэртээ харихад бэлэн болох үедээ л өдрийг дуусгадаг болохоос хийж дуусчхаад биш юм. Би хэзээ ч хийж дуусахгүй. Үргэлж л хийж дуусгах, хийж дуусгах хэрэгтэй зүйлс ундарсаар л байдаг.”

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ