Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хамт хөнөөжээ

 Цагдаагийн алба хаагч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед аавтай нь хамт гэрт нь хутгалж амь насыг нь хөнөөжээ. Гэмт этгээд хохирогчийн ээж, ахыг нь бас хутгалсан бөгөөд одоо биеийн байдал нь хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийнх нь найз залуу Б-г сэжиглэж байгаа юм байна. Учир нь, Хохирогч түүнийг дүүтэйгээ суулгахгүй гэсэн тул ийнхүү харгис гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан