27-р цэцэрлэгийн багачууд шинэ байрандаа орлоо

 

Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 хүүхэд байна гэсэн стастистик тоо байдаг 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 69 нийт 95 цэцэрлэгт 9800 хүүхэд хамрагдаж хамран сургалтын хувь 81,6 хувь болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдсэн байна.

Шинээр ашиглалтад орж буй 27-р цэцэрлэг нь анх 1954 онд  ашиглалтад орж, 60 дахь жилдээ  үйл ажиллагаа явуулж  ирсэн бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болж 2014 онд нураагдах барилгын жагсаалтад орж, 2015 онд шинэ цэцэрлэгийн барилгын  төсөв хөрөнгө нь батлагдан хуучин барилгыг буулгаж шинэ цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байна.

Тус цэцэрлэг 2015 оны 06 дугаар сарын 20-нд  нураагдаж, 11 дүгээр сарын 09-нд улсын комисст амжилттай хүлээлгэн өгч 11 сарын 16-аас  хүүхдээ бүртгэн авч үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус цэцэрлэгийн   барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 610 сая төгрөг бөгөөд  “Жи Жи Ай”  ХХК 4 сар гаруй хугацаанд   гүйцэтгэж  ашиглалтад  орууллаа.

 

Шинэ барилга нь  8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай , 35  ажилтан ажиллагсадтай.  Нийт 350 гаруй хүүхэд бүртгэгдэж,  хамран сургах тойргийн  2, 15 хорооны  258 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

27-р цэцэрлэг нь 2015 онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж буй 3 дах цэцэрлэг бөгөөд өмнө нь 209 болон 223 цэцэрлэг шинээр байгуулагдсан юм. Хан-Уул дүүрэг энэ ондоо багтаан дахин 1 цэцэрлэг болон 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж “Хан-Уул дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ”.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан