Г.Болдбаатар аваргын төлөө барилдана

Солонгосын Жежү хотноо өнөөдөр жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн эхэллээ. Энэ удаагийн гран прид дэлхийн 70 орны эрэгтэй, эмэгтэй нийлсэн 421 жүдоч барилдаж байна. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан боллоо. Дөнгөж саяхан хэсгийн барилдаан өндөрлөж, 60 кг-д барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм.

Манай бөх эхний тойрогтоо Японы Дай Аокиг ялсан бол хоёрдугаар тойрогт Солонгосын Чой Ин Хукыг буулгаж авсан. Улмаар гуравдугаар тойрогт Бразилын Эрик Такабатакег буулгаж авч, хэсгийн аварга болсон юм. Харин зооны аваргын төлөө Азербайжаны бөх Орхон Сафаровыг базари үнэлгээгээр ялж, нутгийн бөх Ким Вон Жинтэй финалд шалгарч үлдлээ.

Энэ жинд манайхаас Г.Хэрлэн барилдсан ч хоёрдугаар тойрогт Францийн бөх Лимар Венсентэд ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм. Мөн 66 кг-д барилдсан Д.Алтансүх гуравдугаар тойрогт Италийн бөх Фабио Басилид ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-д бөх барилдаагүй. Харин 52 кг-д М.Бундмаа зодоглосон ч торгуулын тойрогт Израйлийн Рони Шварцийг барсангүй. Түүнээс гадна энэ жинд П.Буянхишиг зодоглосон бөгөөд эхний тойрогтоо Польшийн бөх Каролинад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин 57 кг-д Л.Энхрийлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо Израйлийн бөх Камила Минакавад ялагдаж, барилдаанаа өндөрлөсөн юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан