Н.Энхбаяр: Г.Шийлэгдамбын зүрх их муу, санаа зовж байна

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж, МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээнд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчид ирсэн байв.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас Эрүүл мэнд, спортын яамны сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдлын талаар тодруулахад тэрээр "Угаасаа зүрх нь их муу. Тэр утгаараа бие нь их муу байна гэсэн. Бид их санаа зовж байна. Байцаах бол гаргаж байцаах хэрэгтэй. Заавал хорьж байцаадаг муухай дарангуйллын аргаасаа Монголын төр салах хэрэгтэй. Үнэхээр буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол хаана ч байцааж болно. Тэр зугтахгүй, хаашаа зугтах юм бэ. Байцаалт авахгүй хэрнээ тэнд олон хоногоор байлгаад байдаг. Байцаахын тулд хорьж байгаа биш айлгаж, дарамтлах, ямар нэг хэрэг тулгахын тулд байлгаж байгаа" гэлээ.

Эх сурвалж: medee.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан