“Бодлын хулгайч” Азийн кино наадмаас шагнал хүртлээ

Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Азийн киноны уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргаж таниулах зорилго бүхий “Азийн дэлхийн шилдэг кино наадам” АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа болж өнгөрлөө. Энэ үеэр жүжигчин Б.Амарсайхан Лос Анжелес дэх “Hollywood School house”-ыг үндэслэгч, Лос Анжелес хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүний гол дүрд нь тоглож, ерөнхий продюсерээр нь ажилласан “Бодлын хулгайч” кино тус наадмаас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал" хүртлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан