Францад хүмүүсийг барьцаалжээ

 

Бельгийн хилийн ойролцоо Францын хойд хэсгийн Рубе хотод зэвсэгт этгээдүүд хүмүүсийг барьцаалсан хэрэг өчигдөр орой гарчээ. Францын цагдаа нар зэвсэглэсэн этгээдүүдийн нэгийг нь устгаж, өөр нэгийг нь баривчилсан байна. Одоогоор яг хэдэн хүнийг барьцаалаад байсан талаар мэдээлэл алга. Саяхан террорист халдлага болж айдаст автсан францчууд хүн барьцаалсан хэргийг арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо гарсан халдлагатай холбоотой байж магадгүй гэж цочирдон хүлээж авсан байна. Харин Францын албаныхан энэ нь террорист халдлага биш бөгөөд банк дээрэмдэх гэсэн этгээдүүдийн хийсэн үйлдэл гэж тайлбарлажээ.

 

Б.Марал 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан