Зэвсэг тээвэрлэсэн А.Баярсайханы талаар тайлбар өгөв

 

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зарладаг “Хэвлэлийн цаг” уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү “Хэвлэлийн цаг”-аар тус яамны үйл ажиллагааны талаар мэдээллийг танилцуулдаг. Энэ удаагийн “Хэвлэлийн цаг”-ийн анхаарал татсан асуудал нь мэдээж буу, сум хилээр гаргаж байгаад баригдсан дэд консул А.Баярсайханы тухай асуулт байв.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан албаны дипломат автомашиндаа буу, сум хийж тээвэрлэж, Эрээн хот руу нэвтрэх гэж байгаад Замын-Үүдэд саатуулагдсан. Тиймээс дэд консул А.Баярсайханыг албан ажлаас нь чөлөөлж, эргүүлэн татаж байгаа талаар бид мөн мэдээлсэн билээ. Тэгвэл энэ Гадаад хэргийн яамны Гадаад бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын  дэд захирал Д.Баярхүү: 

-Өөрийнх нь тайлбарлаж буйгаар найзынх нь гэж буй 200 орчим сумтай спорт загварын буу тээвэрлэж яваад Хятадын талд баригдсан мэдээлэл ирсэн. Хэдийгээр найзынх нь цүнхнээс гарсан буу сум гэж тайлбарласан ч дипломат албанд ажиллаж байгаа хүн ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Хилийн чандад Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсад, ялангуяа Консулын газарт ажилладаг хүн улсын нэр хүндэд харшлахуйц үйлдэл гаргаж, тэр нь тухайн улсын хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол ажлаас нь чөлөөлдөг.  Энэ дагуу арга хэмжээ авч ажиллаж байна гэж тайлбарлалаа.

Мөн энэ үеэр гадаадад ял эдэлж буй монгол иргэдийн сүүлийн үеийн тоо баримтыгтус яамнаас танилцуулав.

2015 оны 11 дүгээр сарын байдлаар хилийн чанадад 107 монгол иргэн ял эдэлж байна. Тухайлбал, 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа аж. Харин 193 хүн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ.

Мөн энэ үеэр Австралийн Сидней хотод хэрэгт холбогдон саатуулагдаж буй хоёр монгол иргэний талаар мэдээлэл өгсөн юм. 21 настай Б, 22 настай Т нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 19-нд болсон байна. Улмаар нотлох баримт хангалтгүй гэж үзэн энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Одоогоор дараагийн шатны шүүх хурал тодорхой болоогүй аж.

 

Ж.Дуяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан