“БҮГД НАЙРАМДАХ ХАЛХ ГОЛ АРД УЛС” БАЙГУУЛАГДАХ НЬ УУ?

 Дорнодын Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол шийдвэрийн дагуу тэрхүү бүс нутагт газар ашиглах эрх олгох юм уу, ямар нэгэн байдлаар ажил эхэлсэн зүйл одоогоор байхгүй. “Халх голын чөлөөт бүсэд байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Мал аж ахуй болон газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэж Засгийн газраас салбар яамдын сайдуудад үүрэг болгосон.

Гэтэл Халх гол сумынхан Их хурлын тогтоол шийдвэрээр батлагдсан чөлөөт бүсийг эрс эсэргүүцэж, Монгол төрийнхөө эсрэг цэрэглэн босч байна. Энэ нь Монголын төр өнөөдөр ямар ч хүчгүй, үхээнц дорой, хэн дуртай нь боорлож болдог, дархлаагүй болсны илрэл гэлтэй. Мөн Монголын төр нэгдмэл зангидсан бодлогогүй болж, данхар том бүтцээс цаашгүй, дороо тулах хөл суурьгүй сул ганхаж, сум бүр нь нэг нэг ханлиг улс болжээ гэдгийг Халх голыг тойрсон сүүл үеийн дуулиан шуугиан, хэл ам хэрүүл тэмцэл бидэнд хэлээд өгөх шиг. Юу болсныг эргэн нэг харъя. Их хурлын 75 дугаар тогтоол хэрэгжиж эхлэх сургаар Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс Халх гол суманд очсон. Тэд “Халх гол сумын 500 мянган га газрыг хаших гэж байна. Малчдын өвөлжөө хаваржаа, газар тариалангийн бүс, тусгай хамгаалалттай нутгийг тэр чигт нь байхгүй болгох гэж байна. Төр засаг чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна. Тиймээс Халх голын иргэд та бүхэн тэмцэх хэрэгтэй” хэмээн нутгийн иргэдийг төр засгийнхаа эсрэг тэмцэхийг уриалан дуудаж, турхирсан байдаг. Энэ бол нутгийн зөвлөлийн удирдлага болон улс төрийн хүрээнд нэр нь ч танил болоогүй зарим нэг намын төлөөллийнхний эх оронч царайлсан хиймэл дүр төрх. Харин Халх гол сумыг удирдаж байсан нөхдийн зохион байгуулсан жагсаал цуглаан, төрийнхөө эсрэг цэрэглэн босч, дунд сургуулийн сурагч нь хүртэл “Амиараа хамгаалъя, амийг амиар” нь хэмээн аймшиггүйгээр хийрхсэн бослогоос харахад Монголын зүүн хязгаарт “Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу гэх бодол өөрийн эрхгүй сэрхийтэл төрсөн. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн бослого тэмцэлтэй тулгарч, төрийн өмнөөс очоод хөөгдөж ирсэн үйл явдлаас харж болох юм. цааш унших

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан