Сэтгүүлч Л.Болормаагийн үхэлд гадны нөлөө байхгүй

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгссөн билээ. Түүний гэнэтийн үхэл нь зуурдынх биш гадны ямар нэгэн нөлөөтэй байх магадлалтай талаар цахим мэдээллийн сүлжээгээр шуурсан юм.

 

 

Хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийнхан мэдээлэхдээ гэртээ ил харагдах шарх сорвигүй амьсгал хураасан байдалтай олдсоныг мэдэгдсэн.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй, даралт нь өндөр байсан учир цус харвасан байх магадлалтай гэсэн байна.

 

Харин задлан шинжилгээний албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж.

 

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис сэтгүүлчийн амиа алдсан явдлыг зуурдын үхэл гэхээсээ илүү гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болох бүхий л нөхцөлийг шалгаж үзэхийг үүрэгджээ. Талийгаачийн хэрэглэж байсан компьютерийг нь хураан авч үзлэг хийж байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан