Хайрлаж байна гээд хүүхдэдээ хийж болохгүй 8 зүйл

        Бид үр хүүхдэдээ эдийн дээдийг эдлүүлж, идээний дээдийг идүүлэхийг хүсдэг. Үр хүүхдэдээ өөрийн эдлээгүй бүхнийг эдлүүлнэ гэлцдэг. Гэвч заримдаа хайр гэх зүйлээ хэтрүүлчихдэг. Энэ нь хүүхдэд тань тийм ч сайн зүйл биш бөгөөд бүх зүйл хяналтаас гарахаас өмнө эдгээр жагсаалтад анхаарлаа хандуулаарай.

1. Тэднийг хаан мэт мэдрүүлэх

Үр хүүхдэдээ онцгой гэж мэдрүүлэх нь чухал ч өөрийн эрх мэдлээ тэдэнд алдах нь сөрөг үр дагавар дагуулна. Багаасаа л ингээд өсчих юм бол том болоод засарна гэдэг тун хэцүү. Эцэг эхийн хувьд үр хүүхдэдээ хэцүү бэрх үед нь чиглүүлж,юу ч хийсэн амжилтанд хүргэх нь таны үүрэг.

2. Хэтэрхий их мөнгөний эрх олгох

Мөнгө хэрэгсэл болохоос гоёл чимэглэл биш. Хэдий чинээ бага дээр нь ойлгуулна, төдий чинээ мөнгөний үнэ цэнийг ойлгох болно. Өнгө мөнгө харсан хорвоо ч та л хүүхдэдээ ухааруулах хэрэгтэй. Сая саяар нь мөнгө өгч, багаас нь чамин тансаг эдлэл авч өгөх нь тэдний дааж давахаас хэтэрхий их зүйл бөгөөд үр дүнд нь таны хүүхэд талархал гэж мэдэхгүй болно.

3. Ажил хийхийг нь болиулах

Ажиллах нь амьдралд зайлшгүй шаардлагатай. Хариуцлагатай том хүн бүр амьдрахын тулд ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулж ухааруулах хэрэгтэй. Хүүхдээ хар ажил хийлгэхгүй гэсэн ойлголттой эцэг эхчүүд олон байдаг ч ядаж их сургуульд орсон бол цагийн ажил хийхийг нь бүү хорь, өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө хэр үнэ цэнэтэй болохыг ойлгоход нь садаа болох хэрэггүй.

4. Хандив өгөхийг нь дэмжих

Эцэг эхийн маань надад заасан хамгийн чухал сургаалийн нэг бол өглөг өгөх байсан юм. Энэ бол амьдралын урсгал. Та аваад, эргүүлж өгнө. Хандив өгөхийг хүсэхэд нь хүүхдээ бүү цагд.

5. Тэднээс урьтаад эрх хүүхэд шиг аашлах

Эцэг эхчүүд бид үр хүүхдэдээ үлгэр жишээ болох учиртай. Хүүхдүүд маань биднээс үүрэг хариуцлага гэж чухам юу болохыг олж харах хэрэгтэй. Тэдний өмнө бүх зүйлд гомдоллож, гоншгонох хэрэггүй.

6. Хүссэн бүхнийг нь авч өгөх

Энэ нь та хүүхдэдээ юу өгөх хэрэгтэй, юу өгөх хэрэггүйг сонгох тухай асуудал.Чихэр авах, шинэ брэндийн машин авахыг хүсэх нь хоорондоо асар их ялгаатай. Сонголт таны гарт.

7. Шалтгаангүй бэлэг авч өгөх

Хүүхэд тань хуучин тоглоомоосоо уйдчихаад шинэ тоглоом авна гээд уйлан дуугарахад нь авч өгөөд байвал та буруу эрхлүүлж байна. Бэлэг өгөхдөө хүртэх эрхтэй болохоор авч өгч байгааг нь сануулах хэрэгтэй. Ингэснээр тэд хэрсүүжиж, өөрсдөдөө хариуцлага ногдуулж чадна.

8. Хариуцлага хүлээх байдлыг болиулах

Таны хүүхэд өөрийн хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Тийм ээ хүүхэд тань алдаа гаргана. Гэхдээ алдааных нь төлөө хариуцлага хүлээлгэхээс татгалзах нь алдаанаас суралцах хэчнээн чухал болохыг хэзээ ч мэдэхгүйд хүргэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан