Вангагийн Зөгнөл 5079 он хүртэл

Болгар орныг юу юунаас илүүтэйгээр алдаршуулсан хүн бол Ванга юм. Түүний гайхамшигт чадварын талаар сонсоогүй, дуулаагүй хүн ховор биз ээ.

 

Тэрбээр хүмүүсийн тухай, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэхэд болно, харин түүний талаар хүмүүсийн мэддэг зүйл цөөн аж. Ванга буюу Вангелия гэдэг нэр нь “Сайн мэдээг тээгч” гэсэн агуулгатай аж.

2014 оноос хойшхи Вангагийн зөгнөлүүд:

“2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.

2016 он. Европ тив бараг хүнгүй болно.

2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.

2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.

2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.

2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.

2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/

2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.

2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.

2097 он. Хурдан хөгширөлтийг ялан дийлнэ.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлж эхэлнэ.

2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.

2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хүн төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.

2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.

2164 он. Ан амьтан “хүний хагас” буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.

2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.

2170 он. Их хуурайшилт болно.

2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/

2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.

2195 он. Далай доорх колонуудыг эрчим хүч, хүнсний зүйлээр найдвартай хангана.

2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.

2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.

2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.

2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.

2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.

2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө. 2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.

2279 он. Оргүй хоосноос нрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/

2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно

2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.

2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцалын хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ

2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.

2304 он. Сарны нууцыг нээнэ.

2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.

2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.

2378 он. Шинэ арьстангууд түргэн өсч үржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ

3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.

3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.

3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.” гэжээ.

3803 он. Шинэ гарагт цөөн хэдэн хүн оршин суурьшина. Хүмүүс хоорондын харилцаа багасч, цаг агаар хүний бие организмыг өөрчилж мутацид оруулна.

3805 он. Байгалийн нөөцийн төлөө дайн хүмүүсийн хооронд дэгдэнэ. Үүний улмаас хүмүүсийн тал хувь нь үхнэ.

3815 он. Дайн дуусна.

3854 он. Соёл иргэншилийн хөгжил зогсон хүмүүс араатан шиг амьдарна.

3871он. Шинээр төрөн гарсан зөнч хүмүүсийн зан авир, шашны талаар ярина.

3874 он. Шинэ зөнч дэлхийн хүн амын бүх хэсгээс дэмжлэг авч, шинэ сүм байгуулна.

3878 он. Хүмүүст мартсан зүйлсийг нь эргэн сануулж, шинжлэх ухааныг дахин шинээр сурахад тусална.

4302 он. Шинэ хотууд бий болно. Шинэ сүмүүд шинэ технологи, шинжлэх ухааныг хөгжүүлнэ.

4302 он. Шинжлэх ухаан хөгжинө. Эрдэмтэд бие эрхтэнд нөлөөлөх бүх өвчний нөлөөг олж мэднэ.

4304 он. Ямар ч өвчнийг анагаах арга замыг олно.

4308 он. Хүмүүсийн хувирал өөрчлөлтийн нөлөөгөөр тархины хөгжлөө 34 хувиар илүү ашиглах болж араатан мэт авираасаа ангижирна.

4509 он. Бурхны талаар олж мэднэ. Түүнтэй холбоо тогтооно.

4599 он. Хүмүүс мөнх настай болно.

4674 он. Соёл иргэншил оргилдоо хүрнэ. Өөр гараг дээр амьдардаг хүмүүсийн тоо 340 тэрбум хүрнэ. Харь гарагийнхантай нэгдэж эхэлнэ.

5076 он. Хил хязгааргүй орчин бүрдэн хэн ч хилийн хязгаарыг мэдэхээ болино.

5078 он. Хил хязгааргүй орчлон ертөнцийг орхих шийдвэр гарна. Үүнийг хүн амын 40 хувь нь эсэргүүцнэ.

5079 он. Ертөнцийн төгсгөл ирнэ.

 

Эх сурвалж: nuudel

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан