Автомашин дээр төмөр унажээ

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд замын хажуугийн барилга дээрээс төмөр унаж хажуугаар нь явж байсан суудлын автомашины хамрыг цөмлөсөн хэрэг гарсан. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд машин дотроос жолооч нь бага насны охинтойгоо хамт гарч ирсэн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн.

 

Өчигдөр цагдаа нар дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад  “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхараас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин, Баяннзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан болох нь тодорхой болжээ. Харин төмөр зоогдсон “Тoyota cheser автомашины жолооч нь Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд оршин суух 31 настай эрэгтэй Г гэх залуу байжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ