Амжилтад хүрэхийн тулд 20 насандаа хийх өөрчлөлтүүд

 

Насны чинь өмнө 3-ын тоо нэмэгдээд ирэх үед амьдрал өмнөхөөсөө арай өөр харагдана. Чи илүү их хариуцлага хүлээх хэрэгтэй болсноо ойлгоно. 20 насаа хэрхэн өнгөрүүлэх нь ирээдүйд таныг хэн болохыг тодорхойлоход тун чухал.

Ингээд ирээдүйн амжилтын төлөө 20-тон байхдаа юуг өөрчилж эхлэх хэрэгтэй талаар танд зөвлөе.

 

1. Зорилгоо бичиж эхэл.

Одоо л зорилгоо яг таг тодорхойлох хэрэгтэй.

 

2. Аль болох их зүйл унш.

Уншихын хэрээр хүний ухаан тэлдэг гэдэг. Ингэхдээ аль болох өргөн хүрээг хамарсан ном унш. Хүнтэй ямар ч сэдвээр яриа өрнүүлэхэд чөлөөтэй бол. Залуу хүний заавал унших ёстойномын жагсаалтыг нэг сонирхоорой.

 

3. Хэн нэгний амьдралаар амьдрах гэж зүтгэхээ боль

Таны хийх хэрэгтэй нэг зүйл бол ӨӨРИЙНХӨӨРӨӨ амьдрах. Хийх хэрэгцээтэй гэж бодсон зүйлсээ бүү хий. Бусад хүмүүсийн хий гэсэн зүйлийг ч бүү хий. Нийгэм чамайг өөрийн утсан хүүхэлдэй болгохыг хичээсэн ч бүү авт. Өөрийнхөөрөө амьдар ч эхлэх мөчөө бүү хүлээж суу. Энэ амьдрал зөвхөн танд л заяагдсан, өөр хэнд ч биш. Танд дахин ийм боломж олдохгүй. Өөрийн цаг хугацаандаа л амьдар.

 

4. Өнгөрснөө дурсахаа боль

Энэ дэлхий дээр 2 төрлийн хүн байдаг: Өнгөрснөө эргэн хардаг болон урагш тэмүүлдэг. Бид өөрсдийн дутагдал, төгс бус зүйлийг бүтээсэндээ өөрсдийгөө уучилж сурах хэрэгтэй. Харамсал биднийг муу хийснийг сануулдаггүй – харин үүнээс илүүг хийж чадна гэдгийг сануулдаг.

 

6. Эрүүл мэнддээ санаа тавьж эхэл

Хамгийн энгийн атлаа хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд байдаг. Ихэнх хүмүүс 40 насандаа хамаг мөнгөө эрүүл мэнддээ зарцуулдаг байна.

 

7. Тэтгэвэртэй зориулж хадгал.

Олж байгаагаасаа бага үрж, мөнгөө тэтгэврийн дансандаа хуримтлуул. Хэдий чинээ эрт хуримтлуулж эхэлнэ төдий чиний мөнгөний тань хүү бодогдоно.

 

8. Аялаж эхэл.

Жуулчин биш аялагч бай. Энэ нь таны ертөнцийг үзэх үзлийг тэлж, дэлхий том мөртлөө жижигхэн гэдгийг ухаарахад тусална.”

 

9. Ганцаараа байх цаг гарга.

Өдөр бүр 1 цагийг тусгаарлагдсан байдалд өнгөрүүлэхийг хичээ. Энэ үед утасаа холдуулаарай. Өөрийн дотоод ертөнцтэй холбогдохын тулд.

 

10. Долоо хоногоо дүгнэх

"Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаа хянаж, ирээдүйгээ төлөвлөх нь гайхалтай зуршлын нэг юм,”Курт Бивэр. Эдгээр 3 асуултыг долоо хоногийн сүүлээр өөрөөсөө асуу:

1. Өнгөрсөн 7 хоногт юу бүтсэн бэ?

2. Юу бүтээгүй вэ?

3. Дээрх 2 асуултын хариулт дээр үндэслэн энэ долоо хоногоо үр бүтээлтэй болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?”

 

11. Бүтэлгүйтэлд талархаж эхэл

Бүтэлгүйтэл. Нас бие гүйцэхийн өмнө бүтэлгүйтэл бол бидэнд байж болох хамгийн үнэт зүйл. Бүтэлгүйтэх тусам, улам илүүг сурна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан