О.Баасанхүү "Эрдэнэс таван толгой"-н төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Эрдэнэс таван толгой” ХК болон “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг өчигдөр /2015.11.19/ хүлээн авч уулзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтны талаар үүсээд байгаа асуудлаар хоёр талын байр суурийг сонслоо.

 

 

Эрдэнэс Таван толгой ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс “Эрдэнэс Таван толгой ХК-ийн ажилчдын байнгын орон тоог алдаж ажилгүй болох нөхцөл байдал үүсч байгаа тул арга хэмжээ авч өгөх” тухай хүсэлтийг 203 ажилчдыг төлөөлж Улсын Их Хурлын дарга болон Өргөдлийн байнгын хороонд хандаж 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ирүүлсэн байна.

 

 

Иймээс Эрдэнэс Таван толгой ХК-ийн дээрх 203 ажилчдын ажлын байрыг хадгалах зайлшгүй шаардлагатай гэж Эрдэнэс Таван толгой ХК-ний удирдлага үзэж байгаа нь үнэн бол Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “TTJVCO” оператор компаниас ажил гүйцэтгүүлсэн хөлсийг тухай бүр Эрдэнэс Таван толгой ХК-ний дансаар шилжүүлэн авч эдгээр ажилчдын байнгын ажлын байрыг хадгалан үлдэх талаар хамтын гэрээ байгуулах асуудлыг судлан үзэж ажиллахыг талуудад зөвлөж байна гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ.

Уулзалтын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан