1591 иргэдийн газар өмчлөлийг дахин тодрууллаа

Өнгөрсөн наймдугаар сард явагдсан Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэд газар өмчлөхөөр сонгогдсон. Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна.  Иймээс дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг цуцалж, өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн дундаас 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг өнөөдөр дахин явууллаа.


Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад өнөөдөр сонгогдож, газар өмчлөх эрхтэй болсон  иргэд ажлын 10 хоногт багтаан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Хэрэв хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас таны эрхийг хүчингүй болгож, дахин шалгаруулалтаар өөр иргэнд өмчлүүлэх юм. Шинээр сонгогдсон иргэдийн холбогдох утас болон цахим хаягаар газар өмчлөх эрхтэй болсныг нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдсэн байгаа. Иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, харъяа дүүргийнхээ Газрын албанд  очих бүртгүүлэх юм.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан