Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяаар хүндэтгэл үзүүлжээ

Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймаг, нийслэлийн "хурган" дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Өөртөө хэдэн арван саяаар нь урамшуулал өгдөг нь багадаад одоо дээд тушаалтандаа "бөхөлзөх" гэж татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь үр ашиггүй цацаж эхэлсэн байна.

Үүний нэг жишээ болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн мэдээлэл өнөөдөр твиттерээр цацагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа гэгч нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аймагт нь ажлын айлчлал хийх үеэр нь хүндэтгэл үзүүлэхээр 16 сая төгрөг зарцуулсан байна.

Ерөнхий сайдын өнгөрсөн оны эхээр Өмнөговь аймагт ажиллах үеэр Б.Бадраа гэгч ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг баталсан. Ингэхдээ нийгмийн халамжуудыг ихэнхийг нь зогсоож, цөөн хэдийг нь үлдээхдээ мөнгөн дүнг нь танаж, хассан. Ядарсан ард түмнээ эдийн засаг хямрал нэрээр голыг нь тасартал бүсийг нь чангалчихаад өөрсдөө 16 саяаар нь наргиж, цэнгэж яваа нь шударга уу. Ер нь ийнхүү эрх ямба эдэлсэн болон эдлүүлсэн эрх мэдэлтэн эвэртэн туурайтнуудад хариуцлага тооцох цаг болоогүй юу. Цааш унших

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ