Ерөнхий сайд "Чингис хаан" нисэх буудлын ажилтай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны наймдугаар сарын 12-нд Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, нисэх буудалд онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналтын хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч, тав тухыг нь алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулах, нэгэнт гаднын буудлуудаар шалгагдаад ирж байгаа зорчигдын гар тээш, ачааг дахин шалгаж түвэг учруулалгүй ногоон гарцаар гаргах хэрэгтэй зэрэг үүрэг өгч байлаа. Мөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг шуурхайлах үүрэг өгч байсан юм.

 

 

Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, онгоц байрлуулах зогсоолууд өнөөдөр бэлэн болсонтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ.

 

Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлынхаа нүүр царайг богино хугацаанд олон улсын нисэх буудлын жишигт хүргэж чадсан Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан нисэх буудал, МИАТ-ийн удирдлагууд, тэдний хамт олонд баяр хүргээд, зорчигчид айлын жижиг өрөө шиг өрөөнд паспортны шалгалтад ордог, тэндээ багталцахгүй дараалал үүсгэдэг байдал алга болж, найман шугамтай, мөн E gate буюу цахим нэвтрэлттэй болсныг сайшаалаа.

Ийм засвар тохижилтыг хийхэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1,9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан