Г.Маралмаа, Т.Цогт нарын ялыг 22 жил болголоо

Өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд бяцхан охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын гомдлыг хэлэлцлээ. Тэдэнд анхан шатны шүүхээс тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалджээ. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тэднийг ялласан 100.1 гэх зүйл ангийг өршөөж, ялын хэмжээг  нь бууруулсан шийдвэрийг гаргасан байна. Г.Маралмаа, Т.Цогт нарт оноосон /тус бүрт нь/ 24 жилийн хорих ялыг 22 жилийн хорих ял болгон бууруулжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган ялласан юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан